Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02
  • 2018 он улиран одож, 2019 он айлчлан ирлээ. Шинэ он гарахын өмнө Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар ард түмэндээ хандан мэндчилгээ хүргэдэг уламжлалтай. Төрийн өндөрлөгүүдийн шинэ жилийн мэндчилгээ улиран одож буй оныг дүгнэсэн, ирж буй онд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлаа богино хугацаанд танилцуулах боломж байдаг тул аль ч улс орны удирдагчдын хувьд ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарын шинэ жилийн мэндчилгээнээс дараах эшлэлүүдийг онцолж байна.

 


 

  • 2018 онд улс төр, эдийн засгийн амаргүй сорилтыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо.
  • 2019 он эрс шинэчлэлийн жил болох болно.
  • Ард түмний дэмжлэгээр, эрс шинэчлэлийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж, иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.
  • Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий.
  • Монгол хүний оюун ухаан дэлхийн оюуны спортыг манлайлж байна.

 


 

  • 2019 онд хүүхэд бүрийг хайр хүрээлж байг хэмээн ерөөе.
  • Монгол айл өрх, хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг.
  • УИХ-аас Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтоол баталж, хүүхэд хамгааллын арга хэмжээнд зориулах хөрөнгийг нэмэгдүүлэн, үдийн цайг үдийн хоол болгох төслийг хэлэлцэж байна.
  • Ирэх онд хувийн хэвшлээ дэмжиж, тэдний баялаг бүтээх хүслийг бадраасан жил болоосой хэмээн хүсэж байна.
  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна.
  • Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлж, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайхан хүрэх гол хөшүүрэг мөн.

 



  • 2018 он амьдрал өрнөж, ажил ундарсан жил байлаа.
  • Төр улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 орчим мянган хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид улам олуулаа боллоо.
  • Малчин түмний минь нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо таван толгой дээр өсөж, 67 саяд хүрлээ.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 6,4 хувьд хүрч тасралтгүй өсөн дэвжиж байна.

  • Гадаад валютын нөөц 3,5 тэрбум ам.доллар болж өсөн нэмэгдлээ.
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байна хэмээн дүгнэгдлээ.
  • Монгол Улсын Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг зориг гарган эхлүүллээ /Цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр зам автозамын ажил 50-90 хувийн гүйцэтгэлтэй байна/.

Шинэ цэвэрлэх байгууламжийн төслийн ажлыг эхлүүлж, нийслэлийн хүн амыг цэвэр усаар хангах ахуйн хэрэглээнд анх удаа саарал ус ашиглах үйлдвэрийн ажлыг эхлүүллээ.

  • Улаан буудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангаж чадлаа.
  • 2018 он шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн жил байлаа.
  • 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно.

Эгэл жирийн иргэдийн бодлын зангилаа, хүсэл тэмүүлэл, нэгдмэл нэг хүчнээс илүү гарах хүч гэж хүмүүний амьдралд үгүй.

  • 2019 он монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно.

 

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.1) 2025 оны 03 сарын 13

ард түмнээ боддоггүй энэ гурван хулгайчииг оцоруул юмны үнэ тэнгэрт хадлаа амьдрал хэцүү байна яасан ард түмнии амьдарлаар тоглож хандгүй новшнууд вэ

1  |  0
Zochin(66.181.160.7) 2025 оны 03 сарын 13

Hurelsuhee!!! Ediin zasag usluu geed ongirood bai.Ard tumen bidend medregdehgui bna.Alivaa yum sain saihan bolvol hamgiin turuund idend medregddeg yum shuu dee.Ongiroo sagsuu baih ni dain huchirhiilel davanmagailadag yum.Chi uls orond gai duudaad baina.Zai ter muruitai togloomoo toglood yavaj baigaad aluul za....

1  |  0
Top