CCTV: Цагаан хэрэмний нэгэн хэсгийг шинээр илрүүлжээ

2019 оны 01 сарын 02

Цагаан хэрэмний өмнө нь далд байсан, Мин гүрний үед баригдсан нэгэн хэсгийг археологичид Хятадын умард хэсгийн Хэбэй мужийн нутгаас олж илрүүлсэн байна. Уань хотын нутаг дэвсгэрээс олдсон мөнхүү хэсэг 2007 онд уг бүс нутгаас олдсон Цагаан хэрэмний 19 жижиг хэсэгтэй төстэй бөгөөд энэ нь тэр бүхэн нийлээд нэгэн бэхлэлт байсныг нотолж буй гэнэ.

2000 гаруй жилийн тэртээгээс баригдаж эхэлсэн Цагаан хэрэм тус тусын цаг үе, үүх түүхтэй олон зуун хэсгээс бүтдэг аварга том байгууламж билээ. Тиймдээ ч олонх хүний боддог шиг бүх зүйл нь нүднээ ил бүрэн бүтэн, тасралтгүй үргэлжлэх урт хана хэрэм биш, харин одоо ч илрүүлж судлах зүйл ихтэй, олон тасалданги хэсэгтэй, зарим нь уул нуруу, ой хөвчийн дунд нуугдсан гайхамшигт бүтээл юм.

Дөнгөж олдоод буй дээрх хэрэмний хэсгийг шохойн чулуугаар барьсан бөгөөд уулархаг бүсийн хоёр толгодын дунд хөрс шороо, өвс ногоонд хучигдан нуугдсан байж. Хана нь хэдийгээр ихэд эвдэрч сүйдсэн ч ус зайлуулах хоолой, бэхлэлтийн цонх зэрэг нь танигдахаар бүрэн бүтэн байгаа гэнэ. Шинээр олдсон хэрэмний “тасархай”-г судалж шинжлэх ажил үргэлжилж байна.  

Эх сурвалж: mn.cctv.com

Крилл монгол хэлний редакц


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН(202.131.249.202) 2019 оны 01 сарын 03

ene ved l ogor xyataduudiig xvis temtrex baisan yum,bvr genotsid xiij ewrei nariig ustgadag shig vndesten yastnaar ni jirgej alax baisan yum,

0  |  0
Зочин(66.181.185.103) 2019 оны 01 сарын 02

Өвөг дээдэс маань араас нь дайраад газартай нь тэгшилчихсэн юм байлгүй дээ.

0  |  0
Top