Жүжигчин О.Дөлгөөн ”Хайрын жор”-оо хуваалцав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

Оюутан ахуй цагаасаа кинонд тоглож, олонд танигдсан, жүжигчин О.Дөлгөөнийг "Амьдралд тавтай морил" уран сайхны киноны Золоогийн дүрээр үзэгчид сайн танина.  Хүүхэд байхдаа л жүжигчин, загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байсан бүсгүй аль хэдийнэ түүнийгээ давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Босго өндөртэй Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр орсон даруйдаа орчин цагийн Жулльеттад дүрээ мөнхөлсөн адтай нэгэн. Үеийнхээ залуусын түүчээ болон шинэ кинонуудад алгасалгүй дүрээ мөнхлөх болсон жүжигчин О.Дөлгөөнийг урлагийнхан өндрөөр үнэлдэг юм билээ. Тэр ч утгаараа жүжигчин бүсгүй энэ хүрээд зогсохыг хүссэнгүй АНУ-д жүжигчин мэргэжлээр үргэлжлүүлэн сурахаар гэр бүлийн хамт хилийн дээс алхаад багагүй хугацаа өнгөрч байна. Үе үехэн тэсрэлт хийж, фэнүүдээ гайхашруулж орхидог тэрбээр монголчуудын хамгийн их үзэлттэй влогчдыг зүй ёсоор тэргүүлдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын "Хосын жор"-т уригдаж, гэр бүлийнхээ талаар ярилцжээ.


 

 

 



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(59.153.112.105) 2019 оны 01 сарын 14

Saihan ohindoo amjilt ger.buld ni aj jargal hysie

0  |  0
Top