Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр тус Их сургуульд суралцах эрхийн бичиг гардуулав.
Энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр сурагч Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн цаашид сайн суралцаарай” гэлээ.
Сурагч Б.Цолмонбаяр СХД-ийн 62 дугаар сургуульд суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд ХСИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах юм.

Сэтгэгдэл ( 3 )
tuilshirakhaa boliochdee khuukhdiin amidraliig bas ballakhnee...naad khuu chini uur khusel temuuleltei bsan bval yakh ve....ternii orond uuriinkh ni khusliin daguu orokh surguuliinkh ni zardliig daaj tugsguuchdee...
nowsh gej bas xvvg ni aluulax gee yu, yasan tsaddaggvi aluurchin we,enxtor oo chi,chi ooriinxoo golognvvdiig tsagdaa bolgooch, chinii xvsseneer ene xvv amidralaa aldax uu, minii dvv ,chi naad muu gaxainuuddaa bitgii xuts gej xel, aawiig chini xamgaalj chadaagvi baij chamaig xamgaalna gej yugaa soliorood baigaa yum,
Өргөсөн тангарагтаа үнэнч байж Сайхан аавынхаа нэрийг дуурсгасан Шударга мөрдөгч болоорой!!!!