Гарлагын үүд нь нээгдсэн хүнд илрэх 10 шинж

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Зурхайн ухаанд амьдралд санамсаргүй, урьдаас дохио таамаг өгөхгүйгээр болдог зүйл үгүй гэж үздэг. Иймээс эргэн тойронд өрнөж байгаа аливаа зүйлд анзааргатай байхыг зөвлөдөг байна. Ингээд тун удахгүй түрийвч хоосрохын 10 шинжийг хүргэж байна.

 


 

  • Танай гэрийн цахилгаан, усны шугам хоолой нэг л болохгүй, байнга засах, зайлшгүй анхаарах шаардлагатай байна уу. Энэ бол томоохон асуудал айсуйн дохио юм.
  • Хань ижилтэйгээ ойр ойрхон маргалдах нь бас л нэг цондон.
  • Сайхан боломжууд гарын салаагаар урсах нь санхүүгийн хүндрэлд орохын шинж.
  • Ажил хэргийн маш сайхан санал хүлээн авах хэдий ч гарт баригдах эцсийн үр дүнд хүрэхгүй байх нэг шинж бий. Эрүүл мэнд гэнэт муудаж эхлэх нь ч үүнтэй холбоотой. Тухайлахад гэнэт айдаст автах, хэвлийгээр байнга өвддөг болох, зүрх өвдөх.
  • Шүлс их гарах, ярьж байхад ам шүлсээр дүүрдэг болох нь санхүүгийн таагүй байдалд хүрэхийн дохио гэж үздэг байна. Гэр бүлийн тэжээвэр амьтан үхэх нь мөн муу ёр.
  • Байшингийн дээврээс ус гоожих, дуслах зэрэг нь тухайн айлд мөнгө, санхүүтэй холбоотой хүндрэл гарахын тэмдэг.
  • Гарын алгаа хар. Хурууны эхний үений хавьцаа хар мэнгэ гарсан байвал бүх хадгаламжаа алдахыг илэрхийлдэг.
  • Амжилттай яваа хүмүүс бизнесийн ганцхан таагүй шийдвэр гаргахад л дампуурдаг байна.
  • Гэрийн чинь үүдэнд учир битүүлэг байдлаар тос асгарсан байвал өр төлбөр угтан ирж буйг илтгэдэг.
  • Алтан эдлэлээ алга болгох, өрөөснийг нь гээх зэрэг нь дотны найз, бизнесийн түнш, бүр ойрын хамаатандаа мэхлүүлж, хөрөнгөө алдахыг илэрхийлдэг байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.42.217) 2019 оны 01 сарын 04

үнэний ортой шүү

0  |  0
ondor nastan(182.160.35.218) 2019 оны 01 сарын 04

R

0  |  0
Зөгий(203.169.50.113) 2019 оны 01 сарын 04

Бүү мунхруул

0  |  0
Top