Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын Дэгийн хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж, санал авсан бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн /2019.01.03/ хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавивал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна. Иймд хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзэн Засгийн газраас дэмжжээ.

ШУУД ҮЗЭХ


 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.21.100.210) 2019 оны 01 сарын 04

Бид Хятадад уусахад хүрээд байхад баасан гаригт шоудсаар ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧИД 1990 ОНООС ТАСРАЛТГҮЙ МОНГОЛЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ 1 ТЭРБУМ 380 САЯ ИЙМ ИРГЭДТЭЙ УЛСАД УУСГАХ НЬ ОЙРХОН БОЛЖЭЭ Монголчууд биднээс их олон эмэгтэйчүүд хятадуудын авгай болоод амьдарч байгаа. Зарим хуулийн байгууллагуудын судалгаагаар 100.000 орчим хүүхнүүд урд хөршид биеэ үнэлдэг гэж үздэг. Гэтэл бид яагаад тэднээр доромжлуулж бас ийм аймаар аргаар эцэг өвгөдийг минь алж хядаж байсныг мартаад санаа амар архидан шоудаж амарч хэвтэж сууна вэ. бидний хийх ёстой асар их ажил байсаар байхад бид ийм ирээдүйг үр хойчдоо үлдээх гэж

0  |  0
зочин(202.9.43.216) 2019 оны 01 сарын 04

Энэ дэндүү тэнэг төсөл сонсогдож байна. Дэндүү дээ дэндүү нэг тал барьсан хулхи төсөл харагдаж байна.

0  |  0
Top