Азийн телевизийн наадамд ”Монгол HD” телевизийн гурван бүтээл өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам 23 дахь жилдээ Малайз улсад нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд анх удаа Монгол Улсаас "Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг, 4 номинацид нэр дэвшиж байгаа аж. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт "The Voice of Mongolia", шилдэг реалити шоуг нутагшуулсан нэвтрүүлэг төрөлд "Shark Tank", Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна. Наадамд Өмнөд Солонгос, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконг, Тайвань болон Малайз, Индонези, Япон зэрэг улсын телевизүүд оролцдог юм.

Азийн тэргүүлэх телевизүүд 1996 оноос эхлэн "Asian Television Awards" наадмыг жил бүр зохион байгуулах болжээ. Наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавьдаг аж.

Олон улсын томоохон наадмуудтай адилаар номинац тус бүрийн ялагчийг ёслолын ажиллагааны үеэр олонд зарладаг юм. "Asian Television Awards" наадамд 1300 гаруй төлөөлөгч оролцдог гэх судалгаа бий.  Тус наадмыг 2015 онд зөвхөн найман сувгаар нэвтрүүлдэг байсан бол 2016 оноос эхлэн 21 сувгаар шууд дамжуулах болжээ.

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

 

 

 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.2) 2019 оны 01 сарын 06

Монгол улсынхаа нэрийг гаргана гэдэгт итгэлтэй байна.Чадвартай мундаг хамт олон шүү амжилт хүсье

0  |  0
Гоёо (66.181.161.74) 2019 оны 01 сарын 05

Баярладаг шүү... Амжилт хүсэе!

0  |  0
Үзэгч(66.181.161.50) 2019 оны 01 сарын 04

Хөөрхөн юм бэ, Төрөх өрөөний тоглоом нэвтрүүлгийн баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье, шилдэг нь болоосой

0  |  0
Top