Нора: Загварынхан нэг нэгнийгээ захиалгаар хөнөөлгөдөг ертөнц биш

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

"Боловсрол суваг" телевизийн албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэж буй "Mongolian next top model" нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар цацагдаж байх үед тус нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн үед талийгаач өндрөөс унасан байдалтай олдсон бөгөөд одоог хүртэл шүүх шинжилгээний дүгнэлт бүрэн гараагүй байгаа юм.

Тэгвэл хэрэг гарснаас хойш үүссэн нөхцөл байдлын талаар "Боловсрол суваг" телевизийн удирдлагууд болон "MNTM" шоу нэвтрүүлгийн шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Оюунномин буюу Нора нар өнөөдөр /2019.01.04/ мэдээлэл хийлээ.

Нэвтрүүлгийн үндсэн зураг авалт зуны хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд нэвтрүүлэг эфирт цацагдах хугацаанд буюу талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нас барснаас хойш багийнханд олон нийтийн зүгээс ихээхэн дарамт ирж байгааг тэд ярилаа.

Энэ талаар "Mongolian Next Top Model" нэвтрүүлгийн шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд "Олон нийтийн зүгээс бидэнд  санал гэх юм уу, шаардан тулгалт гэх юм уу зүйл их ирж байгаа. Жишээлбал, "Та нар шударга үнэний төлөө тэмцээч" гэсэн мессеж ирдэг. Үнэнийг хэлэхэд бидэнд хангалттай нотлох баримт байгаа бол, магадгүй талийгаач бидэнтэй хамт байх хугацаанд өнгөрсөн бол 100 хувь тэмцэхэд бэлэн байна. Гэтэл бид ард иргэдтэй адилхан юу болсныг мэдэхгүй байгаа учраас яахаа мэдэхгүй байна. Хуулийн байгууллагад итгээд, болсон явдлын үнэн мөнийг олоосой гэж хүлээж байна. Битгий ийм дарамт үзүүлээч ээ. Хууль хяналтын байгуулага дүрэм журмаараа ажлаа хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүгнэлт гараагүй байхад бид юу ч хэлээд нэмэргүй. Аливаа зүйлийг хоёр талаас нь харах ёстой гэж хэлмээр байна" гэсэн юм.

Харин "Mongolian Next Top Model" нэвтрүүлгийн шүүгч, загвар өмсөгч Д.Нора "Загвар өмсөгчдийн дунд нөхөж баршгүй гарз тохиосон. Бид талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн дарамтад орсон. Намайг талийгаачийн гэр бүлтэй уулзаагүй гэсэн мэдээлэл тарсан байна лээ. Би тухайн үед Хятадад ажилтай явж байсан учраас очиж чадаагүй. "Боловсрол суваг" телевизийн уран бүтээлчид маань төлөөлөн очиж, гүн эмгэнэл илэрхийлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээгүй гэдэг бол бас л худал мэдээлэл. Манай нэвтрүүлгийн оролцогчид руу маш их дайрч байгаа. Ялангуяа Э.Одонтунгалаг руу олон нийтийн зүгээс дайралт их ирж байна. Э.Одонтунгалагийн хувьд талийгаачтай адилхан манай нэвтрүүлэг, контентын нэг хэсэг. Манай нэвтрүүлгийн оролцогчид бие биенийгээ үзэн ядаж, нэгнийхээ аминд хүрэх хэмжээний зүйл хийх тийм аймшигтай хүмүүс биш ээ. Манай загварынхан нэг нэгнийгээ захиалгаар хөнөөлгөдөг ертөнцийн хүмүүс биш. Сүүлийн үед "Нэвтрүүлгийн ялагч тодорхой байхад нэвтрүүлгээ зогсоогооч ээ" гэсэн хүсэлт ирдэг болсон. Уучлаарай, энэ бол дэлхийн контент. Шилдэг оролцогч тодроогүй байна. Үлдсэн дөрвөн оролцогчийн хувьд үүссэн нөхцөл байдлаас болоод сэтгэл санаа нь хүнд байгаа. Нэг зорилгын төлөө зорьж, нэг тогооноос хооллож, хамтдаа нэг байшинд хэдэн сарыг хамт өнгөрүүлсэн тэр охидуудад талийгаачид тохиолдсон явдал хамгийн хэцүү байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Надад өчнөөн мянган дарамталсан чат, мессеж ирж байгаа. Гэхдээ би талийгаачийнхаа төлөө энэ тоохгүй, элдэв эсэргүүцэл үзүүлэхгүй, тэвчээртэй хандаж байгаа. Харин үүнээс хойш худал мэдээлэл тараасан хүмүүсийг би албан ёсоор шүүхийн байгууллагад өгнө" гэж ярилаа.

 

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(66.181.191.104) 2019 оны 01 сарын 07

uursduu meddeg yum shig ingej xudlaa yarixaa boli chi ci bi ch medexgui

0  |  0
0(202.131.243.186) 2019 оны 01 сарын 07

нүдэнд хүйтэн муухай авгай

0  |  0
Zochin(202.55.74.178) 2019 оны 01 сарын 04

“Minii muruudul daraagiin top model boloh” gej temdegleliin dewtertee bichsen ohin amia horlohuu, taliigaachtai niileed finald 3 ohin bgaa gesen odoo blhoor 4 ch geh shig, tegeed odoo ichihgui neg ni turuuleel terendee ene deee bayrlalaa bla bla gerl huzah bhda, awah yostoi hun huurhii bhgui bdag

0  |  0
Alimaa(94.234.38.5) 2019 оны 01 сарын 04

Ene muuhai Shulam shig tsaraitai huuhen hudalaa yariad l . Unenee heleech! Uchnuun avilgalaar duurcheed! Zavaan huuhen chin! Tsarai ni neg shulam aa shulam. Hunii ami chamd hamaagui yu? Nora, Enhboldoo? Enhbold nertei humuus er ni butehgui uls bh ni

0  |  0
zochin(182.160.33.80) 2019 оны 01 сарын 04

nogoon nudtei nora avgai ugaasaa mongol ohidoor toglohoo bolimoor yumaa. hamgiin no.toi hun chin chi uuruu shde. hudlaa genen tsarailahaa boli2. naad zawaan shougaa bolimoor. ter gadaaddaa ochij hiihgui yu. humuusiin hoorond yas hayj bie bieneeree muuhai yum hiilgeed zawaan avgai

0  |  0
Sooo(202.126.89.105) 2019 оны 01 сарын 04

Ene Nora ynhan ugaasaan hudlaashtee

0  |  0
Гичий Өүлэн(64.119.24.90) 2019 оны 01 сарын 07

Хүн үхэхээр заавал хэн нэгнийг буруутгах ямар хэрэг бн

0  |  1
Иргэн(112.72.12.7) 2019 оны 01 сарын 04

Загвар өмсөгч гэсэн мэргэжилтэй хүмүүсийн дунд бөөн атаа хорсол хорон муу үйлдэл явагдаж байдгийг олон ч улс киногоор харуулсан байдаг. Бодит байдалд байдаггүй гэж худал ярихаасай ичдэггүй юм бх даа.

0  |  0
Top