Живж байсан охиноо авраад өөрөө нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

 

Тайландын Самуи аралд өчигдөр орой эмгэнэлтэй явдал болжээ. “Pattaya Now”-д мэдээлснээр живж байсан охиноо аварсан Оросын иргэн өөрөө амь насаа алдсан байна.

Оросын жуулчид болох гэр бүлийн дөрвөн хүн сэлэхгүй байхыг сануулсан бичгийг үл хайхран далайд сэлэхээр очжээ. Аав нь эргээс 50 метр орчимд живж эхэлсэн охиноо аварч амжсан ч өөрөө амиа алдсан байна. Түүнийг том давалгаа нөмрөн авчээ. Аврагч нар Оросын иргэнийг далайгаас гаргаж чадсан ч амийг нь аврахад оройтсон байсан аж.

Үүний өмнө “Пабук” хар салхины аюулаас сэрэмжлэн Тайландын алдартай амралтын газруудаас олон мянган жуулчин явсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D(103.212.118.136) 2019 оны 01 сарын 04

T1

0  |  0
б(27.123.214.2) 2019 оны 01 сарын 04

Харамсалтай

0  |  0
Top