Ливерпүүлийн 20 дараалсан хожил Этихадад ЗОГСЛОО

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Английн Премьер лигийн цомын төлөөх ширүүн тэмцэл үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө 03:50 цагт эхэлсэн Манчестер Сити болон Ливерпүүл багуудын тоглолт 90 минутын турш хүчтэй довтолгоо, ганган дамжуулалтаар дүүрэн байлаа.

Өнгөрсөн жилийн аварга баг титмээ тийм ч амархан өгөхгүй гэдгээ урьд шөнө харуулж, Ливерпүүлийг талбайдаа 2:1 харьцаатайгаар хожлоо. Серхио Агуэро тоглолтын салхийг хагалж 40 дэх минутад эхний гоолыг оруулж, энэ улирлын 10 дахь гоолоо оруулав. Харин хариу гоолыг Роберто Фирмино тоглолтын 64 дэх минутад оруулсан ч Рахим Стерлингийн дамжуулалтаар Лерой Санэ гоол болгож 72 дахь минутад тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

2017-2018 оны улиралд Манчестер Сити лигийн эхний 22 тоглолт дараалан хожиж явахад нь Ливерпүүл тэднийг хожиж цувралыг нь тасалж байлаа. Энэ удаа лигийн эхний 20 тоглолт хожигдоогүй явсан Ливерпүүлийн цувралыг Манчестер Сити тасалснаар хариугаа авсан юм. Урьд шөнийн тоглолтын дараах байдлаар Ливерпүүл 54, Сити 50 оноотой болсноор тооны зөрүү ердөө дөрөв болж хувирлаа. Тэдний араас Тоттенхэм 48, Челси 44 оноотойгоор нэхэж яваа юм.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top