ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр хотод 5.8 километр зам шинээр тавьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

   Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнгөрсөн онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ягаан толгойгоос “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх А0301 дугаартай улсын чанартай 4.2 км, Ахмадын өргөө-Хүүхдийн ордны чиглэлд 703 метр, 6 дугаар багт гүүрэн байгууламж бүхий 460 метр, 2 дугаар багт 390 метр авто замуудыг шинээр барьжээ.

  Нийт 5.8 километр улс, орон нутгийн чанартай авто замыг шинэчилснээр гудамж, талбайн тоосжилт багасаж, зорчих хэсгийн аюулгүй байдал хангагдан, иргэд гэрэлтүүлэг бүхий явган хүний замаар тав тухтай зорчих нөхцөл бүрдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top