Монголд клипээ хийсэн Өмнөд Солонгосын хамтлагийн дууг 21 САЯ хүн үзжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Өмнөд Солонгосын "JYP Entertainment" есөн гишүүнтэй охидын хамтлагийг 2015 онд байгуулсан билээ.

2015 оны Аравдугаар сарын 20-нд хамтлагийн анхны “The Story Begins” нэртэй бяцхан цомог худалдаанд гарч байв. Цомгийн гол дуу нь “Like Ooh-Ahh” нэртэй байсан ба тус дуу хип хоп, рок, ритм-блюз хольц бүхий өнгөт поп хэмээх бүжигт дууны урсгалынх гэж тодорхойлогдсон байна.

Байгуулагдаад дөрөв дэх жилтэйгээ золгоод байгаа TWICE хамтлаг 2018 оны намар Монголд ирж “The Best Thing I Ever Did” дууныхаа клипийг хийжээ. Тус дуу өнгөрөгч оны Арванхоёрдугаар сарын 12-нд цацагдсан бөгөөд одоо 21 сая хүний хандалт авчээ. Энэ үзүүлэлт нь TWICE хамтлагийн дуу амжилттай байгаагийн илрэл юм. Мөн тус хамтлагийн дуучин Наёон Монгол байх үеийнхээ зургийг инстаграммдаа нийтэлсэн байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top