Зэрэглэл дагаж хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

2019 оны 01 сарын 05

Олон улсын зэрэглэл тогтоогч  компаниуд манайд ямар дүн тавих нь ихээхэн чухал. 2018 оны тухайд Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэл нэмэгдсэн мэдээтэй байсныг хэлэх хэрэгтэй.

Төв банк  Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлээр зэрэглэл тогтоогч компаниудыг мэдээллээр бүрэн хангаж, хамтран ажилласнаар Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоодог Фитч болон Стандарт энд Пүүрс агентлагаас  манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг дээшлүүллээ.

 Фитч агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгосон бол Стандарт энд Пүүрс агентлаг мөн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Ингэснээр төрийн болон хувийн хэвшилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэж, төсөв, мөнгөний арга хэмжээнүүд дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа аж.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top