Яруу найрагчид, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг "Болор цом-36" наадам өнөөдөр /2019.01.05/ Говьсүмбэр аймагт болно. Энэ жилийн наадамд 140 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс урьдчилсан хоёр шатны шалгаруулалтаас 27 найрагч тунан үлджээ. Үүн дээр нэмэгдэн Монгол туургатны зочин зохиолчид, “Болор цом”-ын эзэд, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцох бөгөөд энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид мөн хүрэлцэн ирснээр нийт 36 найрагч өнөөдөр шүлгээ уралдуулахаар чуулаад байна.
Шалгарч үлдсэн найрагчдын 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч бол зургаа нь "Болор цом"-ын дэд, тэргүүн байрыг эзэлж байсан яруу найрагчид байгаа юм.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын тэргүүн шагналыг авч байсан цагаас хойш 36 жил өнгөрчээ. Өдгөө Монголын зохиолчдын эвлэлийн байгууллага гал голомтоо бадраасны 90 насны ойн хүрээнд отгон “Болор цом” наадмыг зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Уншигч үзэгч, найрагчдыг холбодог томоохон найргийн баярын нэг “Болор цом” наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлсэн бол Ц.Чимэдорж, Ц.Хулан нар тус бүр хоёр удаа хүртсэн байдаг.
ШУУД ҮЗЭХ
Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах
“Болор цом-36” наадамд шалгарсан яруу найрагчид
Сэтгэгдэл ( 0 )