ШУУД | “Болор цом”-ын шүүгчээр Ц.Энхбат, Г.Батсуурь нарын зохиолч, судлаач нар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 05

Яруу найргийн “Болор цом-36” наадам энэ цаг мөчид /2019.01.05/ Говьсүмбэр аймагт болж байна.

Наадмын эхний дүйзийн 12 яруу найрагч дугаарын дагуу яг одоо шүлгээ дуудаж байгаа юм. Наадмын өндөр үүдийг нээж, яруу найрагч О.Цэнд-Аюуш шүлэг хэллээ. Энэ жилийн “Болор цом” наадамд нийт 140 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 27 найрагчийг хоёрдугаар шатанд шалгаруулсан билээ.

 

Наадмын өдөр болтол нууц байсан “Болор цом” наадмын шүүгчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь, зохиолч М.Эрдэнэбат, яруу найрагч Р.Батжаргал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал нар ажиллаж байна.  

 

ШУУД ҮЗЭХ

 

 Г.Энх-Уянга

Гэрэл зургийг: Д.Амаржаргал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batzaya(202.9.43.59) 2019 оны 01 сарын 06

Novsh Ts.Enkhbat shuujiigaam bol yuniih ni bolortsom baidiii

0  |  0
Уншигч сонирхогч.(202.9.42.69) 2019 оны 01 сарын 12

Монголын зохиолчдын байгууллагыг гуйлагчин болгодог явуургүй удирдлага юмаа. Байраа түрээсэлж хөхөөд өөр ажил зохиох санаачилга байхгүй. Тэр 27 шүлэгчийн чинь24 нь гомдож агсамнана. Бүгд адилдаа адил годилдоо годил шүлгэнцэрүүдтэй юм чинь аргагүй шүү дээ. Наадам нэртэй тэр олон залуусыг гомдооход сайхан байдаг юм болов уу. Болор цом Балар цам болжээ гэж зэргэмжийн нөхөд чинь аль дээр үеэс нэрлээ биз дээ. Шүүмжлүүлэхгүй гэж Г.Батсуурийг шүүгчид оруулжээ. Дараа нь тэр магтахын биз дээ.

5  |  1
Top