17 хүнсний зах, худалдааны төвд зарагдаж буй БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ үнийн мэдээлэл

2019 оны 01 сарын 05

 

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хүргэе. 2019 оны нэгдүгээр  сарын 2-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 30 нэрийн барааны үнэ тогтвортой, 0 нэрийн барааны үнэ буурсан, 6 нэрийн барааны үнэ өсчээ.

ҮНЭ ӨССӨН

Хонины мах, ястай (6,961₮)

Хонины мах, цул (7,267₮)

Үхрийн мах, ястай (8,537₮)

Ямааны мах, ястай (5,650₮)

Монгол лууван (1,059₮)

Байцаа (1,101₮)

ҮНЭ ТОГТВОРТОЙ

Алтан тариа задгай, дээд (1,334₮)

Алтан тариа задгай, 1-р зэрэг (1,056₮)

Алтан тариа савласан, дээдийн дээд (1,755₮)

Алтан тариа савласан, дээд (1,355₮)

Алтан тариа савласан, 1-р зэрэг (1,087₮)

Алтан тариа савласан, 2-р зэрэг (869₮)

Сүү ХК 1л (2,720₮)

Сүү ХК 05л (1,126₮)

Задгай сүү (1,900₮)

Тараг, Цөцгийтэй (2,549₮)

Атар талх (1,246₮)

Зууван чех (1,387₮)

Цагаан будаа (3,264₮)

Шар будаа (1,900₮)

Цөцгийн тос, ОХУ (4,298₮)

Ургамлын тос (3,453₮)

Ногоон цай, Гүрж (1,522₮)

Элсэн чихэр (2,585₮)

Үхрийн мах, цул (10,311₮)

Адууны мах, ястай (6,525₮)

Монгол төмс (827₮)

Манжин (1,387₮)

Сонгино (1,170₮)

Алим, фүжи (4,350₮)

Өндөг, ОХУ (324₮)

Дизель түлш (2,376₮)

Аи-95 (2,314₮)

Аи-76, 80 (1,808₮)

Аи-92, 93 (1,867₮)

Газ (1,300₮)

Сүүлийн өдрүүдэд махны үнэ өсч, хомсдол үүсээд буй талаар яригдаж байна. Тэгвэл энэ сарын 2-ны өдрийн байдлаар махны дундаж үнэ ямар байгааг тодотгон хүргэе.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.13 хувиар буюу 78 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.63 хувиар буюу 117 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.74 хувиар буюу 63 төгрөгөөр өссөн, үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 10,311 төгрөг байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 6,525 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.73 хувиар буюу 150 төгрөгөөр өсчээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(84.227.227.238) 2019 оны 01 сарын 06

mah avahaa bolihoos oor argagui bolj baina daa, ene zambaraagui huuli dyremgui duraaraa yne nemj baidag orond er ni hyn yaj amidarnaa,,,,ymarch hyanalt shalgalt gej baihgui deer doorgui duraaraa zagnadag uls hogjihgui dee

0  |  0
Top