Дууны яруу найргийн ханхүү 25 жилийн дараа “Болор цом”-ын тайзнаа эргэн ирлээ

2019 оны 01 сарын 05
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36” Говьсүмбэр аймагт үргэлжилж байна.
Энэ жилийн “Болор цом” наадмаас онцлох зүйлүүд нэлээд олон бий. Тухайлбал, Зохиолчдын байгууллагын 90 жилийн түүхт ой тохиож буй нь яруу найрагт хайртай, утга зохиолд бүхий л амьдралаа зориулсан уран бүтээлчдийн хувьд том баяр юм.
 
“Болор цом” наадам хэзээ хэзээнээсээ хамгийн хүлээлттэй, нэр хүндтэй наадам байсаар ирсэн. Тиймдээ ч энэ жилээс монгол туургатны наадам болж, Өвөрмонгол, Халимаг, Буриадаас яруу найрагчид зорин иржээ.
 
Тэгвэл энэ жилийн наадамд дууны яруу найргийн ханхүү гэгддэг яруу найрагч Д.Ган-Очир 25 жилийн дараа “Болор цом”-ын тайзнаа шүлгээ дуудлаа. Тэрбээр "Камертон" хамтлагийн “Явах цаг боллоо хонгор минь”, "Номин талст" хамтлагийн “Зүүдэнд ирэх жаргал”, Т.Ариунаагийн “Хуучраагүй жинс” зэрэг дуунуудыг зохиосноороо орчин үеийн дууны яруу найргийн ханхүү хэмээгдэх болсон билээ.
 
ШУУД ҮЗЭХ
 
 
 
Г.Энх-Уянга
Гэрэл зургийг: Д.Амаржаргал
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.182.119) 2019 оны 01 сарын 07

Ха ха ха

0  |  0
зочин(202.9.44.19) 2019 оны 01 сарын 06

за мэдэхгүй л ханхүү байна хэхэ

0  |  2
зочин(203.91.115.41) 2019 оны 01 сарын 06

Өнөөдөр энэ найрагчийн шүлэг үнэхээр сонсоход сонсголонтой сайхан байсан шүү. амжилт хүсье

4  |  0
Иргэн(202.131.250.130) 2019 оны 01 сарын 06

Захиалгаар бичүүлдэг юм уу хаашаа юм. Өчнөөн мундагчууд бхад хаа хаанаа болмоор юм. Ингэж л нэгнээ хөөргөж яруу найргийг хөөс болгоод бх юм. Яг шүлгийг нь бариад үз. Авах юм байдаггүй л юм ш дээ

0  |  1
Гантуяа Лхагва(66.181.189.234) 2019 оны 01 сарын 06

Сайхан дотнохон найздаа амжилтыг хүснэ

1  |  0
Top