Тоолуур, тэмдэг, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах чиглэл өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 06

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт (2019.01.04) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан. Хурлаар шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болохыг журамласан журмын төслийг улам боловсронгуй болгох, ирэх хоёрдугаар сараас Энхтайваны өргөн чөлөөнд хүүхдийн автобусны шинэ чиглэл турших зэрэг олон асуудлыг хэлэлцсэн ба НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцсэн асуудалтай холбогдуулан зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм.

 

Тухайлбал, Газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгов.


Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгааг гаргаж,  шинээр автомашин бүртгэхдээ аюулгүй байдлыг хүрээнд ямар зохицуулалт хийж болох юм гэдгийг судлах үүрэг өглөө.

 

Харин нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгсөн байна. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд таксины нөлөөлж буйгаас гадна таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга үзсэн байна. Энэ тухайд санал боловсруулж, нэгдүгээр сарын 15-ны дотор танилцуулахыг нийслэлийн Тээврийн газрынханд үүрэг болгожээ.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(182.160.32.79) 2019 оны 01 сарын 06

Neg hunii yrisan onigoo sanaand ogloo. Emegtei, jolooch bolohoor shalgalt ogch baij. Zamiin uulzaruud deer ynz buriin mashinuud bairliilaad edgeerees ali ni turuulj ybah talaar shlgaltiin hun asuuj. Emegtai shuud l prius gej. Yagaad gesen chin prius chin haanaas l bol haanaas turuuleed orood irdegshdee gesen genee kkk

0  |  0
Зочин(66.181.189.160) 2019 оны 01 сарын 06

Приуснүүдийг цэгцлэх цаг нь болсон дуртай үнээ хэлдэг хөдалгөөн д бол үнэхээр муухай соёлгүй ухамсаргүй оролцдог нөхдүүд

0  |  1
Хувьтөгөлдөр(202.179.27.101) 2019 оны 01 сарын 06

Монголын төрийн луйвар үргэлжилсээр, иргэдийг бүгдийг нь цөхрүүлж байж сая сэтгэл нь амрах нь, одоо хөнгөн тэргэг болгонд тоолуур ялгах тэмдэг тавина гэж бас баахан мөнгө луйвардах нь идэх нь, яасан ханаж цадддаггүй луйварчид бэ.

2  |  0
Top