Трампын бага охин тэрбумтан найз залуугаа олонд танилцуулав

2019 оны 01 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бага охин Тиффани өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундаас хойш олон нийтийн сүлжээнд нэг ч зураг, пост оруулалгүй таг алга болсон ажээ. Олон нийтийн сүлжээний тун идэвхтэй гишүүн Тиффани Трамп ийнхүү 20-оод хоногийн турш сураг ажиггүй алга болсон явдлыг хэвлэлүүд хүртэл цохон тэмдэглэж байв.



 

Тэгвэл хэд хоног сураг тасарсан Тиффани Трамп шинэ найз залуугаа олонд танилцуулснаар олон нийтийн сүлжээнд дуулиантайгаар эргэж ирлээ. Түүний найз залуу барилгын техник, төхөөрөмжийн худалдаагаар мэргэшсэн Boulos Enterprises-ийн өв залгамжлагч Майкл Булос гэгч аж.



 

Майкл Булос Нигерийн Лагост төрсөн, Лондонд амьдардаг ажээ. Тэрбээр Тиффани Трамптай өнгөрсөн зун Грекийн Миконос аралд танилцсан гэнэ. Өнгөрсөн есдүгээр сард хамтдаа "Нью-Йоркийн загварын долоо хоног" шоуг үзэж сонирхсон ч тэднийг амрагийн харилцаатай болсон талаар хэвлэлийнхэн огт таамаглаагүй байсан юм.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.112) 2019 оны 01 сарын 10

Трампыг дурайсан царай муутай хүүхэн байх нь

0  |  0
Top