Берлиний амьтны хүрээлэнгийн амьтдыг гацуур модоор дайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Германы нийслэл Берлин хотынхон борлогдоогүй үлдсэн Зул сарын гацуур моддоор амьтдад баярын зоог барьжээ.

 

Daily Mail-д бичсэнээр Германы нийслэл дэх Tierpark амьтны хүрээлэнгийн амьтад жилд нэг удаа шилмүүст зоог барьдаг уламжлалт тогтжээ. Ингэхдээ зөвхөн шинэ, борлогдоогүй гацуур моднуудыг сонгодог байна. Айл гэрийн хэрэгцээнд ашигласан гацуур модонд химийн бодис болон тоглоом, чимэглэл үлдсэн байж болзошгүй учир амьтдад аюултай гэж үздэг аж.

 

Амьтны хүрээлэнгийн заанууд гацуур модны мөчир зооглодог бол сармагчингууд гацууранд өлгөсөн ногоог идэж, бар махыг нь хүртдэг байна.



Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top