ЗТХЯ-ны ”гал тогоо”-г С.Батболд барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Эл хэрэгт холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон бусад газрын даргад улс төрийн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн орыг залгаж, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдээд байгаа юм.

 

Тэгвэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан С.Батболдыг томилохоор болжээ. Тэрбээр Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд түүний нэрийг баталгаажуулахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top