СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фэйсбүүкээр танилцсан этгээд өсвөр насны охиныг хүчирхийлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага энэ сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шалгалтын явцад, 15 настай охин өөрийгөө 17 настай гэж танилцуулсан залуутай фэйсбүүкээр харилцаж, уулзах үед дээрх этгээд охиныг хүчирхийлсэн нь тогтоогджээ.

 

Иймд, 14 нас хүрээгүй хүүхэддээ фэйсбүүк хаяг нээж өгөхгүй байх, цахим орчинд буй болзошгүй эрсдлээс сэргийлэх, өсвөр насны хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top