БУЛГАН: Аймгийн эрүүл мэндийг дэмжигч байгуулага, өрх, иргэд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Булган аймгийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр хуралдаж, энэ үеэр Монгол Улсын Засгын газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, салбар дундын хамтын ажиллагаанд бусдыгаа манлайлан ажилласан шилдгүүдийг шалгарууллаа.

 

"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар Сэлэнгэ сумын ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс гэсэн байгууллагууд шалгарч 3 дугаар зэргийн гэрчилгээ гардан авлаа. Мөн Орхон сумын Эрүүл мэндийн төв шалгарч 2 дугаар зэргийн гэрчилгээ авлаа. "Эрүүл ажлын байр" шалгаруулах болзлыг Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын "Гацуурхан" цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хангаж 3 дугаар зэргийн гэрчилгээ, Сэлэнгэ сумын "Ундраа" цэцэрлэг 2 дугаар зэргийн гэрчилгээ гардан авав.

 
"Эрүүл мэндийг дээдлэгч" өрхөөр Сэлэнгэ сумын иргэн Ц.Пүрэвсүрэнгийн гэр бүл, Булган сумын М.Амгалангийн гэр бүл, Булган сумын Б.Оюунцэцэгийн гэр бүл, Булган сумын Ж.Мөнх-Очирийн гэр бүлүүд шалгарлаа. "Эрүүл мэндийг дээдлэгч иргэн"-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Булган сумын иргэн Д.Нарантуяа, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат, Булган сумын иргэн Д.Доржпагма нар шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top