ӨВӨРХАНГАЙ: Аймгийн 38550 хүүхдийг үзлэгт хамруулжээ

2019 оны 01 сарын 08

Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд өнгөрсөн онд 38550 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Аймгийн хэмжээнд 0-18 насны 40700 хүүхэд бий. Үүнээс зорилтот жилийн хугацаанд 38550 буюу нийт хүүхдийн 95.0 хувийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна.

 

Хүүхдүүдийн 7450 нь өвчлөлтэй гарсныг үе шаттай эмчлэн эрүүлжүүлж байна. Хүүхдүүдийн дунд сонсголын эрхтэн, хамар хоолойн өвчлөл, амьсгалын замын өвчин, нүдний өвчин, бөөр, шээсний замын өвчин, харшлын өвчин давамгайлж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top