Европын улс орнуудад их хэмжээний цас орж, арав гаруй хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Австри болон Германы өмнөд хэсэгт их хэмжээний цас орсны улмаас арав гаруй хүн амиа алдаад байна гэж Германы Bild мэдээлжээ. Өмнөд Герман, Швейцар, Австри улсуудад зам болон төмөр замын зарим шугамыг хаагаад байна. 

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Бавар мужийн өмнөд хэсэгт сургууль, цэцэрлэгүүдийг хаажээ. Түүнчлэн, Альпын нуруу орчим цасан нуранги үүсэх эрсдэл буй тул Хохкар цанын баазыг нүүлгэж шилжүүлээд байна. Мисбах орчим цас долоо хоног үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул онц байдал зарлаад байна. Цасны зузаан хоёр метр хүрч болзошгүй хэмээн цаг уурчид анхааруулжээ. 

Их хэмжээний цас мөн Грек улсад өнөө шөнө орсон байна /2019.01.08/. Байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алдаж, сургууль, цэцэрлэгүүд хаагдаад байна. Орон нутгийн замууд хаагдсан бөгөөд 3.5 тн дээш даацын ачааны машинуудыг хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top