Г.Ариунбаатар Оросын Марийнский театрт ажиллахаар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн "Марийнский" театрт дахин дуулахаар болжээ.

 

Өмнө нь 2015 онд "Марийнский" театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан тэрбээр энэ удаа илүү урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрахаар болсон гэдгээ өөрийн цахим хаягаараа уламжлан хэлжээ. Мөн олон улсын томоохон уралдаануудад ч "Марийнский" театраар овоглон оролцохоор болсон байна.

 

Тэрбээр өнгөрсөн онд Бельги улсын нийслэл Брюссельд болсон АСЕМ буюу Ази, европын дээд хэмжээний чуулга уулзалтын соёлын наадам /ASEM culture festival/-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Мөн “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан билээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Radnaa Enkhjargal (184.181.105.189) 2019 оны 01 сарын 09

Bayar xurgei amjilt. Biee ix toovol teneg boldog uym gesen shuu! Uxaantai xunleg yavaarai avyastan ta Bid bishirch itgii. Tandaa

0  |  0
Гуур(182.160.0.164) 2019 оны 01 сарын 09

Хамаг хөгшин залуу авгай нарыг нь бавчих гээд бөгсний хэрүүл гаргаад хэцүү гэсээн хаха

0  |  1
555(202.5.206.29) 2019 оны 01 сарын 09

Sain bna. Amjilt

2  |  0
Naraa(103.229.122.144) 2019 оны 01 сарын 09

Amjilt husye

1  |  0
Mongol hun(73.50.120.83) 2019 оны 01 сарын 09

Jinhene Delhiin hun. Delhiin songodog urlagt iim amjilttai baina gedeg unen BAHARHMAAR shuu. Amjilt husey.

2  |  0
Nara (103.212.117.248) 2019 оны 01 сарын 09

Amjilt

2  |  0
Зимх(202.131.248.250) 2019 оны 01 сарын 12

Манай дуурийн театр энэ хүнийг авдаггүй хачин шүү

5  |  0
Ядуу орон(202.126.88.32) 2019 оны 01 сарын 12

Сайхан залуучуудаа алдаж байна даа. Бид Азидаа тэргүүлэх театртай, мундаг дуучидтай, тэгээд яагаад болохгүй байна. Муу менежмент гэж бодож байна

5  |  0
Сар(202.21.106.147) 2019 оны 01 сарын 09

Бачр хүргэе мундаг залууд

1  |  0
Top