ӨВӨРХАНГАЙ: ”Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжиж байна

2019 оны 01 сарын 09

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийг Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Увс аймгуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд албан ёсны пэйж хуудсандаа мэдээлэл хийжээ.

 

Засаг дарга Г.Ганболд “Хүүхдийн сайн сайхны төлөөх ажлууд хүүхдийн тодотголтой зорилтот жилээр дуусгавар болохгүй. Ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хүмүүжилд байнгын анхаарч, тэдэнд ээлтэй ажлуудыг зохион байгуулсаар байх болно. Зорилтот жилийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө зөв ажлыг санаачлан, сэтгэл гарган ажиллаж чаддаг гэдгээ баталлаа. Хүүхдүүд хөгжих орчинг нь бүрдүүлээд өгвөл өөрчлөгдөн шинэчлэгдэх тэмүүлэл ихтэй гэдгээ харууллаа. Багш нар хүүхдүүдэд хүмүүжил, боловсролыг сургаж чаддаг гэдгээ ажлаараа илэрхийллээ. Цаашид “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж ажиллахаар хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний нэр төрөл хэлбэр нэмэгдэж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах боломж бололцоо нэмэгдэх юм.

 

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр сүүлийн жилүүдэд дээрх зургаан аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top