ӨМНӨГОВЬ: Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Өмнөговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны анхдугаар хурал хуралдлаа. Тус зөвлөл нь аймгийн хэмжээнд хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжил оролцооны үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагааг зохион байгуулах, хөгжил, хамгааллын чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааг нэгдсэн бодлого хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэйгээр Аймгийн засаг даргын А141 захирамжаар шинэчлэн байгуулагдсан.

 

Энэ оны анхны хуралдаанаар 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 92.4 хувийн үнэлгээ өгсөн байна. Мөн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон тулгамдсан бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top