Хойд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн 2018 онд Оттавад Канадын талтай нууц хэлэлцээ хийжээ. Хойд Солонгосын цөмийн асуудлаар хийсэн уг нууц хэлэлцээ нь өнгөрсөн оны есдүгээр сард болсон талаар “СBC” телевиз баттай эх сурвалжаас үндэслэн мэдээлсэн байна.
Хэлэлцээ хоёр өдөр үргэлжилсэн гэж дээрх суваг мэдээлжээ.
Оттава болон Пхеньян нь 2010 онд дипломат харилцаагаа тасалсан билээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 7-10-нд Хятадад айлчилж байгаа. Олон улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажилд хүчин чармайлт гаргаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )