Д.Дамба-Очир: Би бичиг явуулж, ЗЭЭЛ авахад дэмжсэн нь үнэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тайлбар авлаа.


 

-Прокурорын байгууллагаас таны бүрэн эрхийг түдгэлүүлж, шалгах саналыг УИХ-д ирүүлсэн байна. Гэхдээ таныг яг, ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар та тодорхой мэдээлэл авсан бол хэлэхгүй юу?

 

-УИХ-ын гишүүд орон нутаг, тойргоос нь хүсэлт ирдэг. Үүнийг цааш уламжлах нь гишүүний үүрэг. УИХ-ын 30 гаруй гишүүн ЖДҮ-ийг дэмжих санд албан бичиг хийж өгчээ гэж ойлгож байгаа. Миний хувьд бичиг хийж өгч, тухайн компанийг дэмжсэн. Түүнээс надтай холбоотой зүйл байхгүй. Бүгдийг нь АТГ-аас дуудаж, асуулт асуусан. Яагаад адилхан бүгдээрээ бичиг өгсөн байтал намайг оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Би УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 40 гишүүний нэг. МАНАН-гийн, шударга ёсны эсрэг би зогсож байгаа. Шударга ёс бүрдүүлэхийн төлөө зогсож байна. Энэ үйл ажиллагааг би дэмжиж, гарын үсэг зурж, төрийн ажлыг сайжруулах, цэгцлэх нь зөв гэж үзэн, У.Хүрэлсүхийн өөрчлөлт хийх гэж байгааг зөв гэж үзсэн.

 

Миний ах дүү, хамаатан садан, надтай холбоотой нэг ч хүн зээл аваагүй. Энэ бол улс төрийн шалтаг, шалтгаанаар оруулж ирж байгаа асуудал гэж харж байна. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг. Цаг хугацаа бүгдийг харуулна. Надад ч бас эвгүй, амаргүй байна. Өнөөдөр манай компани дээр очиж, гэрээ, дансыг шалгаад байна гэж байна. Бид иргэдээ, тойргоо төлөөлж байгаа, улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүс шүү.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боогий (139.5.217.150) 2019 оны 01 сарын 09

Таны бичиг хуулийн дагуу байх ёстой та хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүн хүн. ЖД Үйлдвэрлэгч гэдэг чинь тусдаа ангилалтай шүү дээ

0  |  0
Болд(139.5.217.150) 2019 оны 01 сарын 09

Сандарч байна буруу зүйл хийсэн нь илт байна ганцхан өөрийн компанийг дэмжсэн гэдгээ хүлээн зөвшөөрчлөө

0  |  0
Watkiz(37.174.70.17) 2019 оны 01 сарын 09

Эднарын унэн нь дэлгэгдээд ухлээ яанаа хоорхий амьтад тэр хэлж ярьж байгаагийнээ ногоо хэдээ илчлээд бариад огчлоо айснаасаа болоод ийм л оодгуй амьтад торд сййж бна даа оровдмоор юм даа

0  |  0
Top