Модель Аннализа Браакензикийн цогцсыг олжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

46 настай модель, жүжигчин, дизайнер Аннализа Браакензик Сидней дэх байрандаа нас барсан байжээ. Ойр дотныхон нь түүнтэй холбогдохоор олон хоног оролдоод чадаагүй байсан аж. Тэд цагдаад хандсанаар модель бүсгүйн цогцсыг олсон байна. Урьдчилсан дүгнэлтээр Аннализа Браакензикийг амиа хорлосон гэж үзжээ.

 

Аннализа өнгөрсөн хавар 16 жил хамт амьдарсан нөхрөөсөө салсан билээ. Тэрээр өмнө нь ч сэтгэл гутралтайгаа тэмцэж байсан аж. Салалтын дараа сэтгэлээр улам гутарч байсан гэнэ. Гэхдээ сүүлийн үед тэрээр сэтгэл гутралаа давж, бүх зүйл хэвийн байгаа гэж ойр дотныхондоо хэлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top