Г.Солтан: Надад прокуророос бичиг ирээгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Эл хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Солтантай утсаар холбогдож, тайлбар авлаа. Тэрбээр Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа аж.


 

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр таныг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

 

-Би Баян-Өлгий аймагт байна. Тийм үү, пөөх.

 

-Та энэ талаар мэдээгүй юу?

 

-Би сонсоогүй юм байна.

 

-Та хэзээ хотод ирэх вэ?

 

-Арай болоогүй ээ. Энд тойрогтоо ажиллахаар ирсэн.

 

-Таныг зээл авсан хэрэгт буруутгаж байгаа юм билээ?

 

-Тийм үү. Би энд л яваад байсан болохоор мэдсэнгүй.

 

-Танд ямар нэгэн албан бичиг ирээгүй гэж ойлголоо, зөв үү?

 

-Би Баян-Өлгийд ирээд долоо хонож байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (139.5.217.144)  2025 оны 03 сарын 13

Ёстой цайрчихсан энэ мэт луйварчид ЖДҮ-чид энэ их хуралд дүүрэн юм бөйна?!

2  |  0
Иргэн (139.5.217.144)  2025 оны 03 сарын 13

Ёстой цайрчихсан энэ мэт луйварчид ЖДҮ-чид энэ их хуралд дүүрэн юм бөйна?!

2  |  0
Иргэн (139.5.217.144)  2025 оны 03 сарын 13

Ёстой цайрчихсан энэ мэт луйварчид ЖДҮ-чид энэ их хуралд дүүрэн юм бөйна?!

2  |  0
зочин (202.179.31.242)  2025 оны 03 сарын 13

ЭНЭ ХҮН БОЛ ХАСГУУДААС ХАМГИЙН ТЭНЭГ НЬ ЮМ. ХАСАГУУД ИЙМ Л ХҮНЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ТӨЛӨӨЛҮҮЛЭН УИХ-Д СУУЛГАСАН БАЙНА Ш ДЭЭ.

1  |  0
Top