Ц.Нямдорж: Халдашгүй байдлын дэд хорооны хурлын дараа тайлбар өгье

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа.

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх учиртай. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж даргалдаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар багтдаг юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос “Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?” гэж асуухад “Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Хурлын дараа тайлбар өгье” гэсэн юм.

Харин тус дэд хорооны гишүүн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлт ирсэн. Одоо халдашгүй байдлын хороо хуралдана” гэсэн тайлбар өглөө.

ВИДЕО 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 10

Ц.Нямдоржийг хир зэрэг шудрага зарчимч хүн бэ?! Гэдгийг харъяа?! Энэ луйварчдийг чалөөлөлж бадахгүй бол ч ёстой?!... Эх орон ард түмнийхээ талд биш юм байна гэж харах болноо?!

1  |  0

иргэн(202.179.31.79) 2019 оны 01 сарын 10

Энэ хүмүүсээс шудрага шийдвэр гарах уу

0  |  0
зочин(66.181.180.203) 2019 оны 01 сарын 09

Нямдорж өөрөө зайл зайл

0  |  0
irgen(103.57.95.55) 2019 оны 01 сарын 09

ene avilagchind huuli hezee vilchleh ve .

0  |  0
Top