ШШГЕГ: Ялтнуудаас санал хүсэлт авч эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Улсын Ерөнхий прокурорын А/111 дугаар тушаалаар “Хорих, цагдан хорих, баривчлах төв байранд хоригдож байгаа этгээдээс тухайн анги байрны үйл ажиллагаа, алба хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж, хяналтын харьяа  хорих ангиудад тусгай хайрцгийг ажиллуулж эхэллээ.

 

Булган аймгийн Прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад тусгай хайрцгийг байрлуулах ажиллагаанд оролцож, гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, уг хайрцгийг ажиллуулах журам, анхаарах асуудлын талаар хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ял эдэлж буй нийт хоригдлуудад прокурорын зүгээс яриа таниулга хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.

 

Дээрх хайрцгийг ажиллуулсанаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд хорооноос өгсөн зөвлөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлд заасан хоригдлын эрх бүрэн хангагдах нөхцөл боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top