Google-ийн 80 мянган ам.долларын тэтгэлэгт 6 настай охин шалгарчээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

АНУ-ын Виржиниа мужид амьдардаг зургаан настай Сара Гомез-Лейн үлэг гүрвэлийн хөдөлгөөнт зургаараа Google компанийн 30 мянган ам.долларын тэтгэлэгт хамрагдсан байна. Өдгөө хоёрдугаар ангид суралцдаг Гомез-Лейн зураач болох мөрөөдөл, үлэг гүрвэлийг ихэд шимтэн сонирхдог тул компаниас зарласан уралдаанд оролцохоор болсон байна.

 

“Миний нэрийг зарлахад маш их баярласан. Би зураач болохыг мөрөөддөг” гэж тэмцээний ялагч Сара Гомез-Лейн ярьжээ.

 

Уралдаанд нийт 128 мянган хүн оролцож, ийнхүү хоёрдугаар ангийн сурагч Сара Гомез-Лейн ялалт байгуулжээ. Түүнд компанийн зүгээс коллежийн сургалтын төлбөр болох 30 мянган ам.доллар, түүний суралцдаг Пайн Спрингийн бага сургуульд 50 мянган ам.долларын техникийн туслалцаа үзүүлсэн байна.

 

Дээрх шагналуудаас гадна компанийн төв байртай танилцах, Google компанийн сүүлийн үеийн төхөөрөмж дагалддаг ажээ. Энэ жилийн уралдаан номхон далайн цагаар 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр эхэлнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top