ӨМНӨГОВЬ: Оюутнууд дадлага хийх экскаватортой боллоо

2019 оны 01 сарын 10

Аймаг орон нутгийн бодлогын түвшинд Политехник коллежийн сурах орчин материаллаг баазыг сайжруулахад онцгой анхаарч байна. Шинэ оны босгон дээр олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын дадлагын байртай болсон бол өнөөдөр /2019-01-09/ Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Политехник коллежийн хүнд машин механизмын ангийн оюутнуудад дадлага сургуулилт хийхэд зориулсан экскаваторыг гардуулан өглөө.

 

Уул уурхайд нэн хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэнг орон нутагтаа бэлтгэх нөхцөл боломжийг Өмнөговь аймгийн Политехник коллеж олгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top