ШУУД | Халдашгүй байдлын ДЭД ХОРОО маргааш хуралдахаар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.01.09/ хэлэлцлээ. Үдээс өмнө 15.00 цагт эхэлсэн хуралдаан 17.00 цаг өнгөрч байхад дуусав. Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын тухайд тус дэд хороо энэ удаа эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд дахиж хуралдахаар болжээ.

 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж даргалдаг бол бүрэлдэхүүнд нь Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар багтдаг юм. Хаалттай хуралдаанд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудал нь яригдаж буй Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын гишүүд тайлбар хийсэн. Харин УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа учир хуралд оролцох боломжгүй байжээ.

 

Хурлын дараа Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ


 

ГИШҮҮДИЙН БАЙР СУУРЬ


УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА

 

ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн дунд Б.Ундармаа багтаж байгаа. Түүнийг өөрт хамааралтай банкиндаа их хэмжээний зээл авч, мөнгө угаасан байх магадлалтай гэж зарим хэвлэлүүд онцлох болсон. АТГ-аас Б.Ундармаа гишүүний үүсгэн байгуулсан "Капитал" банкны салбарт шалгалт явуулсан гэх бөгөөд тус банкийг авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн. Гэхдээ эл асуудалд холбогдоод буй Б.Ундармаа гишүүн уг мэдээллүүдийг үгүйсгэдэг. Өнөөдөр 15.00 цагт эхэлсэн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд тайлбар өгснийхөө дараа тэрбээр хэвлэлд мэдээллийнхэнд товч ярилцлага өглөө. "Цаашид олон гишүүн шалгагдах юм байна. Эхлэл нь өнөөдрийн дөрвөн гишүүн  бололтой" гэж УИХ-ын гишүүн Б.Ундармаа ярив. Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 


УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД

 

Тэрбээр "МАНАН" бүлэглэл болон УИХ-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэний төлөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэллээ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн гэж мэдэгдэв. Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР 

 

Д.Дамба-Очир гишүүн ЖДҮХС-ийн зээл олгоход туслалцаа үзүүлнэ үү гэдэг бичиг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Гэхдээ "Ийм бичиг  үйлдсэн нь хууль бус бөгөөд иргэдийг төлөөлж сонгогдсон УИХ-ын гишүүний үндсэн үүрэг" гэж тэрбээр тайлбарлаж байна. Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

 

 

 

ХОЛБООТОЙ БУСАД БАЙР СУУРЬ, МЭДЭЭЛЭЛ



Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 09

Нямдорж асуудалд ингэж хандахаар чинь бусад зарчимгүй овлгогүй байх нь аргагүй юмаа?! 4-гишүүний асуудал байсаар байхад ганцхан гишүүн ирээгүйн төлөө хурал хойшилно гэлэг нь инээдтэй юм байна?! Тагнужл байсан гэдэг нь үнэн юм шиг байгаамаа?!

1  |  0
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 09

Нямдорж асуудалд ингэж хандахаар чинь бусад зарчимгүй овлгогүй байх нь аргагүй юмаа?! 4-гишүүний асуудал байсаар байхад ганцхан гишүүн ирээгүйн төлөө хурал хойшилно гэлэг нь инээдтэй юм байна?! Тагнужл байсан гэдэг нь үнэн юм шиг байгаамаа?!

1  |  0
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 09

Нямдорж асуудалд ингэж хандахаар чинь бусад зарчимгүй овлгогүй байх нь аргагүй юмаа?! 4-гишүүний асуудал байсаар байхад ганцхан гишүүн ирээгүйн төлөө хурал хойшилно гэлэг нь инээдтэй юм байна?! Тагнужл байсан гэдэг нь үнэн юм шиг байгаамаа?!

1  |  0
zochin(66.181.180.226) 2019 оны 01 сарын 09

nyamdorj gj jinhene 2 nuurten bnaa. ene huniig namtai ni hamt unagah heregtei. arai ch dee. hogiin novsh yumaa

0  |  0
Top