ФОТО: МАНАН дэглэмийн эсрэг жагсагчдын тоо 2-3 дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.


Өнөөдөр 12:00 цагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, УИХ-ын гишүүд, улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд болон 100 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж байгаа бөгөөд иргэд олон нийт төв талбай дээр нэмэгдэн ирсээр байна.


Жагсаалыг зохион байгуулагчдын өгч байгаа мэдээллээр жагсаалд оролцогчдын нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа ч өмнөх буюу 2018.12.27-ны жагсаалаас 2-3 дахин олон хүн оролцож байгааг хэлж байна.


2018.12.27-ны “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалд 30 мянга орчим иргэн оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн гэж мэдэгдсэн билээ.



Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новшийн төр засаг(103.26.193.88) 2019 оны 01 сарын 12

Ингээд та бүхэнд юу наалдах юм энэний оронд оюутолгойн гэрээг эрдэнэтийн адил өөрчилөхийн төлөө тэмц та бүхэнд хэрэгтэй үхэр монголчуудаа

0  |  0
Зочин(202.9.43.203) 2019 оны 01 сарын 12

Юу болоод байгааг ойлгохгүй юм. Индэр дээр ЖДҮ -ийн хулгайчид зогсож байх юм. Хэн хэний эсрэг тэмцээд байна аа. Би буруу газар ирсэн бололтой.

0  |  0
Хичээнгүй иргэн(66.181.176.49) 2019 оны 01 сарын 11

Хэдэн гэр шиг юм шомбойлгоод авсан шүү. Одоо машины хэдэн дугуй өнхөрүүлээд ирвэл ямбий зуух олдох болов уу? Ард олон минь ээ! Цагаан сараар ЖДҮ-ийн овоохойд золговол ямар вэ? Энхболд огцрохгүй түр азнавал сайн байна. Эс тэгвэл унхиагүй, харамч хахир ЖДҮ-чид буулгаад зарчих байх шүү. Гарц олцгооёоо, жагсагчид аа?!

0  |  0
Жагсагч(66.181.177.162) 2019 оны 01 сарын 10

Дөрвөн оронтой тоо мэдэхгүй дуракууд цугладаг, мэдээ хийдэг юм уу? Өмнөх цуглаанаас бараг цөөн хүмүүс ирсэн байна билээ. Халуун аарц уух санаатай хайгаад олдсонгүй. Индэр дээрх хүнд л халуун юм өгнө гээд.Арай олон хүн цуглуулах арга алга уу? Хичээж үз амьтад минь. Гэр барих юу болсон бэ? ЖДҮ-чид минь хэдэн төгрөг босго л доо. Та нараас болж осгож үхэх дөхлөө.

0  |  0
Top