Честер Беннингтоны нас барахынхаа өмнөхөн хийсэн дууг цацлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

 

“Lamb of God” хамтлагийн гитарчин Марк Мортон “Linkin Park”-ийн дуучин Честер Беннингтонтой хамтран бүтээсэн дуугаа цацжээ. Энэхүү бүтээл нь Честер нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө дуулсан сүүлчийн уран бүтээл нь юм. “Та үүнийг сонсоод Честерийг шууд танина” гэж Мортон ярьжээ.

 

“Cross Off” гэх энэ дуу Мортоны ирэх гуравдугаар сард гарах Честерт зориулсан “Anesthetic” цомогт багтсан байна. Честерийн фэнүүд нь гитарчин залууд талархал илэрхийлсээр байгаа аж.

 

“Linkin Park”-ийн дуучин Честер Беннингтон 2017 оны долдугаар сард Лос-Анжелес дэх гэртээ амиа хорлосон билээ. Тэрээр сэтгэл гутрал болон мансууруулах бодисонд донтох өвчнөөр шаналж байсан юм.

 

“Anesthetic” цомгоос гадна өнгөрсөн зун “Linkin Park”-ийн дуучин Майк Шинодагийн гаргасан “Post Traumatic” альбом Честерт зориулагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top