ШУУРХАЙ: Жагсагчид төв талбайд 50 гэр барьж, суулт хийхээ мэдэгдлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг Монгол ард түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал өндөрлөлөө. Тэд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, шаардлагаа тавьсан ч хүлээж аваагүй юм.


Тиймээс жагсаалаа суултаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Жагсагчид Сүхбаатарын талбайд 50 гэр барьж, тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлээд байна. Харин энэ хэвээрээ 14 хоног өнгөрөх аваас өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа юм. УИХ-ын зарим гишүүн ч жагсагчидтай хамт байхаа дөнгөж сая илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top