МАНАН дэглэмийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн тэмцэл хүчээ авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

МАНАН бүлэглэлийн эсрэг, шударга бусын хонгилыг нураахын төлөөх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн тэмцэл ялалтад хүрэхэд ойрхон байгааг өнөөдрийн /2019.01.10/ улс төрийн үйл явц харуулж байна.

 

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн болон Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, улмаар ард түмэн улс орон даяар нэгдэн, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг хоёронтоо зохион байгуулан, төв талбай дээрээ тайван замаар эсэргүүцлээ илэрхийллээ.

 

Улмаар УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдын төлөөллийг өрөөндөө дуудаж уулзахдаа албан тушаалаа өгөх боломжгүй тухай тайлбарлахын зэрэгцээ асуудлыг аядуу зөөлөн уур амьсгалд шилжүүлэх гэж оролдсон байна. Харин жагсагчид шууд үр дүн шаардсан бөгөөд М.Энхболд дарга ихээхэн айдастай байгаа нь ажиглагдсан тухай хэлж байлаа.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд "Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. УИХ-ын дарга биднийг өрөөндөө дуудсан. Гэтэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга хийсэн ажлынх нь тайлан гээд 30 хуудас цаас өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид иргэдийг үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. УИХ-ын дарга огцрохгүй гэж мэдэгдсэн тул бид төлөвлөгөөний дагуу суулт хийх хэлбэр рүү шилжинэ" гэлээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэж мэдэгдлээ. Харин тэр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Олон нийтэд М.Энхболд даргын ярьсан зүйлийг дамжуулна. Үүний дараа бид гэрээ барьж, өлсгөлөн зарлана. Бид үймээн самуун дэгдээж болохгүйг иргэдэд байнга сануулж байгаа. Жагсаалын зорилгыг өөрчлөх гэсэн МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн хүслийг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна" гэсэн.

 

Үнэхээр санаатай болон санамсаргүй байдлаар М.Энхболдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан үймээн самуун болон хувирах магадлалтай тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувиар дээрх УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. У.Хүрэлсүх МАНАН дэглэмийн эсрэг жагсаалыг дэмжиж байсны хувиар жагсагчдыг тайван замаар тарахыг уриалаад, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулах хүсэлт илэрхийлсэн юм. Ийнхүү Ерөнхийлөгч асуудлыг шуурхай хүлээн авч, Тамгын газрынхаа дарга З.Энхболдыг илгээн, нэн яаралтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар УИХ-ын дарга М.Энхболдыг урив.

 

Харин жагсагчдын хувьд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийлээд байгаа бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Бид нар УИХ-ын даргын өгсөн хариуг жагсагчиддаа тайлбарлаад жагсаал цуглаанаа тараах чиглэл рүү хандахгүй бол олон хүнийг барихад хэцүү болно. Бид нар одоо гэр барьж, жагсаал цуглаан зохион байгуулах журмын дагуу зөвшөөрөлтэйгөөр улс төрийн хугацаагүй суулт зарлах болно” гэсэн юм. Түүний хэлсэнчлэн зохион байгуулагчид энэ цаг мөчид жагсаалыг албан ёсоор тарааж, суулт хийхээр бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.


МАН-ын дарга У.Хүрэлсүх МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ, төрийн хулгай луйврыг зогсооно, “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан луйварчидтай хариуцлага тооцно гэсэн хатуу үзэл бодолтойгоор Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орж байсан нь саяхан. Энэ тэмцэл, байр суурин дээрээ ч хатуу зогссон. Гэтэл Ерөнхий сайдын эхлүүлсэн МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл, шударга ёсны төлөөх эрэлхийллийн эсрэг түүнийг өөрийг нь огцруулж шийтгэх өөр нэгэн тэмцэл улс төрд босч ирсэн нь ердөө саяхны үйл явдал. Харин энэ нөхцөл байдлыг эрүүл ухаанаар тунгаан харсан УИХ-ын шударга гишүүд МАНАН бүлэглэлийн эсрэг нам харгалзалгүй анх удаа нэгдсэн нь ард түмний хүсэл бодол, шаардлагатай бүрэн нийцсэн болохыг өнөөдрийн жагсаалын уур амьсгал харууллаа. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдсэн энэ дуу хоолой ард түмний захиалгаар босч ирсэн тэмцэл болж хувирлаа. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очлоо.  УИХ-ын дарга М.Энхболдын асуудал нийт ард түмний болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал болон хувирлаа. Гадаад улс орнуудад ч энэ талаар олон талын өнцгөөс мэдээлээд эхэлжээ. Удахгүй хуралдах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй ч идэр есийн хүйтэнд төв талбай дээр жагсаж, үзэл бодлоо илэрхийлж буй түмэн олны хүсэл сонирхлыг шингээсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.105) 2019 оны 01 сарын 11

Энэ Оюунэрдэнийн цаана үнэхээр шударга,боловсролтой,эх оронч хүмүүс байгаа бол дэмжихэд бэлээн харин тэр хүмүүсийг нь харахаар эргэлзээд байх юм даа.

0  |  0
Зочин (223.39.188.218) 2019 оны 01 сарын 10

Ганц нэг тэнэг залуус өлсөж үхэг Баттулга хариуцна муу хүн үхэхгүй хүрэлсүх хийж байгаа вм эх нь эрт үхсэн вм гэнэлэй тэгээд хүрэлсүх ийм хатуу сэтгэлтэй болсон вм байхдаа аймаар вм 2 охинтой гэнлэй дээ тэд нар нь зовж үхэх байхдаа

0  |  0
б(203.91.118.180) 2019 оны 01 сарын 10

бүгд адилхан бид ард түмэн ч гэсэн хараал идсэн п дарлуулаалаад архи ууж эмс нь бөгсөө худалдаад бид бүгд сөнөх тавилантай

0  |  0
Hilmegduuleltiin ter(115.171.244.105) 2019 оны 01 сарын 11

Herev ee MANAN gej baidag bol ternii tulhuuriig Oyun-Erdene terguutei 5 erhem deeremden avahaarergelt butsaltguigeer sanaa shuluudan shuurhailan dairlaa. Ard timen mini ene huuli bus uil ajillagaad bitgii orotsoo. Ta nar yaasan huurtaj hanadaggui humuus ve?! tartsaa.Ger gert och! Ur huuhdee asramjil .

1  |  1
Hilmegduuleltiin ter(115.171.244.105) 2019 оны 01 сарын 11

Herev ee MANAN gej baidag bol ternii tulhuuriig Oyun-Erdene terguutei 5 erhem deeremden avahaarergelt butsaltguigeer sanaa shuluudan shuurhailan dairlaa. Ard timen mini ene huuli bus uil ajillagaad bitgii orotsoo. Ta nar yaasan huurtaj hanadaggui humuus ve?! tartsaa.Ger gert och! Ur huuhdee asramjil .

1  |  0
uujim(122.201.31.146) 2019 оны 01 сарын 11

ene teneguud ard tumneer turee barij shine manangiin deglrm togtoohoor sanaarhaj bn.uls oron ard tumniig neg bayajuulj uguh yum biz dee.ternii orond huuli busaar hurungujsun nuhduudiin hurungiig huraaj utaanaasaa salahaa bod erguunuud min

1  |  1
иргэн(103.50.206.62) 2019 оны 01 сарын 11

Ингэж худлаа гарчиг өгч өөрсдийгөө заан болгодогоо боль Хүрэлсүхтэнгүүдээ.Жаахан ичиж амьдардаа.Энэ жагсаал юуч биш болсон.Хэнч үүнийг тоогоогүй.Зүгээр мөнгийг нь авсан нөхдүүд л жаахан орилсон байх.Баттулга Хүрэлсүхэд төрийн эрх мэдэл хууль бусаар авах оролдлого хийсэн гэдгээр угаасаа ял сонсгоно.Хэрвээ хуулийнхан энэ арга эхмжээг авахгүй бол шударга иргэд бид жагсана.Гэхдээ эд нар шиг ийм арчаагүй амиа аргацаасан жагсаал хийхгүй.Хэнийгч гуйхгүйгээр шударга хүмүүс гар ирээд л хуулийн дагуу шаардлагаа тавьж огцруулна.Яаж огцруулдагийг үлгэр жишээ харуулна.Ингэж төрийг цэвэрлэхгүй.

1  |  2
Top