АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ асуудлыг шийдэх эхлэлийг тавилаа гэж Бээжин үзэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Энэ оны нэгдүгээр сарын 7-9-нд болсон АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ тус хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдэхэд хүргэсэн асуудлуудыг шийдвэрлэх эхлэлийг тавилаа гэж Бээжин мэдэгдэв.


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар худалдааны дайны “галыг” гурван сарын хугацаанд зогсоох тохиролцоонд хүрсний дагуу ийнхүү талууд хэлэлцээний ширээний суулаа. Хуваарь ёсоор хоёр хоног болох ёстой байсан хэлэлцээг сунгаж, гурван өдөр үргэлжилсэн юм.

 

Талууд худалдааны болон бүтцийн нарийн асуудлаар санал бодлоо солилцсон нь харилцан ойлголцолд хүрэх, асуудлыг шийдвэрлэх эхлэлийг тавилаа гэж Хятадын тал үзэж байна. БНХАУ-ын худалдааны яамнаас мэдээлснээр, талууд нягт холбоотой ажиллахаар тохиролцсон гэнэ.


АНУ-ын талын мэдэгдэж буйгаар,  хэлэлцээний үеэр талууд хоёр улсын худалдааны харилцаанд шударга, харилцан ашигтай, тэнцвэртэй байдлыг хэрхэн бий болгох тал дээр анхаарлаа хандуулсан аж. Түүнчлэн, одоо үйлчилж буй хоёр талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Мөн Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуй, эрчим хүчний болон бусад салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах асуудлыг голчлон хэлэлцсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top