УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагчид болох УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын дарга М.Энхболд өрөөндөө дуудаж уулзахдаа албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Уг мэдэгдэлтэй холбоотойгоор жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нартай уулзсан юм. Уулзалтын үр дүнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан 16:30 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндэсний аюулгүй байдлын хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж мэдээлэл хийхгүй гэсэн тайлбар өгөөд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан твийтерт ингэж жиргэлээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдал зөвлөмж гаргасан гээд дараах мэдээллийг өгчээ.
Ямартай ч одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019.01.04-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх тов гараад байна. Үүний өмнө УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хуралдаан болох зар тарсан ч гишүүдийн ирц хараахан бүрдээгүй байна.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Сэтгэгдэл ( 3 )
Ene nohoriig dahij uls torluu oruulj bolohgui yum bna odoo nogoo gazarluun bushuuhan yavuulahgui bol gishuunees buuhgui geed guriigeed baihandee
УИХ-д батла гэсэн үүрэг өгч байгаа юм уу?
Дахиад л өөрсдөө хууль зөрчөад эхэллээ дээ