Уулын замаар 20 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Уулын замд он гарснаас хойш халтираа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 

Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой ч хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн осол ихээр гарч байгаа тул та бүхэн тус замаар зорчихдоо 20 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрсөн байна.

 

Уулын замд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хурд хэмжигч байрлуулсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн дагуу, замын тэмдэг, тэмдэглэгээг анхаарч явахыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nymaa(202.179.26.20) 2019 оны 01 сарын 14

sayxan xalzan duguitai ene zamaar ywsan eooe gulgaad ewgui baisan shuu.

0  |  0
Top