Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй иргэнийг ТОРГОНО

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа билээ. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж. Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.


Нийслэлийн Цэргийн штабаас 2019 онд “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” хэмээн тодорхойлж,


-Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах бэлтгэлийг хангах

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг чанд сахих

-Төрийн батлан хамгаалах үйлчилгээний чанар, үр ашигийн дээшлүүлэх

-Албан тушаалтнуудын цэргийн бүртгэл, сургалтыг зохион байгуулах, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг хангуулах

-Цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, ёс зүй, цэргийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 

 

Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй бол  Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд,Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох юм байна.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.161.117) 2019 оны 01 сарын 20

tsereg tatlagat l ochoogui bol torgomoor yum. yum l bol torgono shiitgene engiin muu irgedeesee l mungu saah yumaa haih yum. huduu gadaa ajillaj bgaa ochih bolomjgu bol tgd barag l hagas sariin tsalingaa uguh boloh ni uu?? ugaasaa irgenii burtgeld tsergiin nasnii tesen hun bna geed burtgeestei bdggui yumuu??

3  |  0
Цэрэндорж(103.57.95.198) 2019 оны 01 сарын 22

Цэргийн бүртгэл бол өөр. Харин цэрэг татлагад зарлан дуудах авчихаад ирээгүй тохиолдолд торгох ёстой шүү дээ. Битгий хууль завхаруулаад торгохоо урдаа бариад бариад байцгаа

3  |  0
Цэрэндорж(103.57.95.198) 2019 оны 01 сарын 20

Цэргийн бүртгэл бол өөр. Харин цэрэг татлагад зарлан дуудах авчихаад ирээгүй тохиолдолд торгох ёстой шүү дээ. Битгий хууль завхаруулаад торгохоо урдаа бариад бариад байцгаа

2  |  0
Иргэн(103.57.95.198) 2019 оны 01 сарын 17

Бүртгэлийн хугацаа хэзээ дуусах юм бэ. Хөдөө ажлаар яваад ирж амжаагүй байна

0  |  0
Zochin(203.91.117.8) 2019 оны 01 сарын 18

Tseregt yavsan humuusiig jil bolgon zaaval burtgej bh yostoi ymuu.negent l alba haatsan bhad bas grupt bdag huniig yaah gj ebgedeg ymbe

1  |  0
zochin(103.9.90.2) 2019 оны 01 сарын 11

өө 100 гээд байсан, юу болов оо

0  |  0
Top