Анжелина Жоли Брэд Питтийг охиныхоо төрсөн өдөрт ирүүлсэнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

 

Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын өргөмөл охин Захара энэ сарын 8-нд 14 нас хүрчээ. Жоли охиндоо зориулан гэртээ үдэшлэг хийсэн байна. Гэхдээ Брэд Питтийг уриагүй гэнэ. Энэ талаар Жолигийн найз “Брэд охинтойгоо дараа л уулзах хэрэгтэй болсон. Жоли тэр хоёрын дунд одоо ч маргаан байсаар байгаа. Салах үйл явц нь бүрэн дуусаагүй, өмгөөлөгч нар нь ч хоорондоо маргаантай байгаа. Брэдээс бүрэн салсныхаа дараа л Жоли түүнийг гэр бүлийн баяртаа урих сэтгэлийн тэнхээтэй болох байх” гэж “Hollywood Life” сонинд ярьжээ.

 

Жоли хүүхдүүдээ аавтай нь уулзуулах дургүй байсан ч хэдэн сарын өмнө шүүхийн шийдвэрийн дагуу Брэд хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй болсон. Брэд Питт 55 насныхаа төрсөн өдрөөр хүүхдүүдтэйгээ хамт байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top