CCTV: Жижиг бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2019 оны 01 сарын 11

Хятадын Засгийн газар жижиг болон бичил бизнес эрхлэгчдэд татварын нэмэлт хөнгөлөлт эдлүүлэх тухай багц журам шинээр баталжээ. Албаныхан хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд тэдний хөрөнгө мөнгөнөөс жилд дунджаар 200 тэрбум юань хэмнэх зорилт тавиад байгаа аж.

 

Шинэ журамд зааснаар нэг сая юаниас доош орлоготой жижиг үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татварыг таван хувь, 1-3 саяын орлоготой бизнес эрхлэгчдээс авах татварыг 10 хувиар бууруулжээ. Ингэснээр жижиг болон бичил бизнес эрхлэгчдийн 95 хувь нь буюу хувиараа бизнес эрхлэгчдийн 98 хувь нь ямар нэг байдлаар татварын хөнгөлөлт эдлэхээр болж байна. 
 

 

Шинэ багц журамд мөн жижиг бизнес эрхлэгчдийг газар ашиглалт, нөөц баялаг ашиглалтын татвараас хөнгөлж, техник технологийн салбарт шинээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгө оруулахыг дэмжих тухай заажээ.

 

Эх сурвалж: mn.cctv.com

Крилл монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top