Орхон аймгийн иргэд хамгийн их ХАДГАЛАМЖТАЙ

2019 оны 01 сарын 11

Иргэд хуримтлалтай болох нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож, эдийн засгийг урт хугацаанд дархлаатай, өсөлттэй байлгах суурь нөхцөл болно гэж эдийн засагчид хэлдэг. Ажилтай, орлого нь тогтвортой байгаа нөхцөлд иргэдийн хувьд хуримтлуулах, хадгалах ДАДАЛ чухал. Харин эсрэгээрээ ажилгүй, орлогогүй, өнөө маргаашаа хэрхэхээ мэдэхгүй байгаа иргэдийн тухайд ХУРИМТЛУУЛ гэж зааварлах нь зохимжгүй. Нийтээрээр хуримтлуулах боломж,  нөхцлийг бүрдүүлэхэд төрийн зүгээс бодлогоор хөрс бэлдэх шаардлага бийг үгүйсгэх аргагүй.

 

Манай улсын тухайд хуримтлалын ач холбогдлын талаар сүүлийн жилүүдэд ярих нь нэмэгдсэн. Монголын банкны холбоо 2012 оноос Хуримтлалын өдрийг нутагшуулах чиглэлээр арилжааны банкуудтай хамтран арга хэмжээ зохион байгуулж байсан. Төв банкны мэдээллээр манай улс 2017 оноос эхлэн Дэлхийн хуримтлалын өдөрт албан ёсоор нэгдэж, жил бүр Үндэсний хуримтлалын өдрийг тэмдэглэх болсон.

 

Тэгвэл Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээллээр  21 аймгийг нэг хүнд ногдох хадгаламжаар нь эрэмбэлснийг хүргэж байна.

 

Орхон - 1,755,000

 

Өмнөговь - 1,446,000

 

Дархан-Уул- 1,356,000

 

Говь-Алтай - 1,042,000

 

Увс - 927,000

 

Дорноговь - 910,000

 

Дорнод - 858,000

 

Завхан - 803,000

 

Архангай - 800,000

 

Өвөрхангай -780,000

 

Баянхонгор - 763,000

 

Дундговь - 722,000

 

Хэнтий - 718,000

 

Ховд - 711,000

 

Баян-Өлгий - 707,000

 

Сүхбаатар - 689,000

 

Хөвсгөл - 646,000

 

Говьсүмбэр - 646,000

 

Сэлэнгэ - 577,000

 

Төв - 573,000

 

Булган- 524,000

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.138) 2019 оны 01 сарын 14

Vhsen hurimtlal hurimtlal geel bn heden bank ni bvgd luivarchid. Ali bankaar vilchlvvlehee ch medehee bailaa. Golomtig dajgvi gej bodoj bsan yumsan ug ni

Top