Канад улс нэг сая гаруй цагаачдыг хүлээн авна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Канадын парламент ирэх гурван жилийн хугацаанд нийт нэг сая гаруй цагаачдыг хүлээн авах төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ нь тус улсын хүн амын нэг орчим хувьтай тэнцэх юм.

 

2017 онд Канад улс 286 мянган гадаад иргэнд байнгын оршин суух эрх олгосон бол энэ жил энэ тоо 350 мянгад хүрэх гэнэ. 2020 онд 360 мянган гаднын иргэнд иргэншил олгож, 2021 онд 370 мянган цагаачийг хүлээн авах аж. Гаднын цагаачдын ачаар Канад улс хүчирхэг улс болж хөгжсөн юм гэж Канадын цагаачлал, иргэншлийн асуудал эрхэлсэн сайд Ахмед Хүссэн онцолжээ. болох Тэрбээр өөрөө Сомалиас гаралтай цагаач юм. Түүний хэлснээр, Канадын хүн ам хөгширч, төрөлт багасч байгаа тул гаднын цагаачдыг оруулж ирснээр ажлын хүчний дутагдлыг нөхөх боломжтой гэнэ.

 

Үүнээс гадна, Канад улс дүрвэгсдийг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж 5.6 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top