ЧУУЛГАН: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох эсэхийг хэлэлцэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч Ч.Улаанаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Махны үнэ өндөр байна. Цаашид ч өснө. Махны үнийг яаж бууруулах вэ, асуудлыг яаж шийдэх вэ.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:  Би хичээж ажиллах болно. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гаргасан тайлан тооцоотой танилцлаа. Дахин дахин уншлаа. Энэ салбар бол дэндүү том. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж, хэрэглэгдэж байдаг. Махны үнэ бол анхаарал татсан асуудал болсон. Малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үнэ ханш нь өсч байх бололцоог бүхий л талаас нь дэмжих ёстой. Энд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүх 21 аймагтаа дор хаяж тав, таван үйлдвэр бодитой байгуулаад явах хэрэгтэй. ЖДҮ-гийн асуудал анхаарал татлаа. Журмаа л сайн боловсруулах шаардлагатай гэж бодож байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chjbb(49.0.147.33) 2019 оны 01 сарын 11

онц сурдаг улаан сайдад муу сурдаг ж.мөнхбат заана гэж юу байхав энэ нэг мэдрэл муутай юмыг сонгосоэ юснууд эь аваачээ эргүү сда бэ

1  |  0
Top